Нэрс Тоор жимстэй жигнэмэг /Peach & blueberry pie/

ОРЦ: 8 зүсэм жигнэмэг
1, Гурил /шигшсэн/ - 2 аяга
2, давс - 1 чимх
3, Элсэн чихэр - 2 ц/х
4, Цөцгийн тос - 10 х/х
5, Өндөг - 1ш
6, Ус- 50-60мл
7, Тоор - 500гр
8, Нэрс- 2 аяга
9, Элсэн чихэр - 200гр
10, Нимбэгний жүүс - 2 х/х
11, Гурил - 70-80гр
12, Самар - 1 х/х
13, Цөцгийн тос - 2 х/х
ХИЙХ АРГАЧЛАЛ:


2 аяга гурилыг жижиг нүхтэй шүүлтүүрээр шигшинэ. Шигшсэн гурилан дээрээ чимх давс, 2 ц/х элсэн чихэр хийж хутгана. Гурилан дээрээ 10 х/х цөцгийн тос хийж бөөгнөрөхөөс нь өмнө сайтар базаж бантагнана.


1ш өндөгөө хагалж шар цагаанаар нь салгаж аяганд хийгээд өндөгнийхөө шар дээр 50-60 мл ус хийж хутгаад гурилан дээрээ хийнэ. Гурилаа зуурч шаардлагатай бол 2 х/х ус нэмж хийнэ. Зуурсан гурилаа 20 минут орчим амраана.



Зуурсан гурилныхаа 2/3-г тасдаж аваад 3 мм зузаантай хавтгайлан элдэнэ. жигнэмэг хийх чанах саваа гурилан дээрээ доош нь халуулж тавиад ирмэгээс нь 3 см илүү радиустайгаар дугуйлан зүснэ. Энэ хооронд шарах зуухаа 400 хэм хүртэл халаасан байна.


Жигнэмэгээ хийх тавгандаа гурилаа дэлгэж ханыг нь дагуулан тавагныхаа хэлбэрт оруулан тавьж өгнө. Ирмэг хэсгийг сэрээгээр хээлнэ. Ингээд дээрээс нь хүнсний калькин цаасаар /тосолсон/ бүрээд халаасан шарах шүүгээнд хагас болтол нь 7-10 минут жигнэнэ.

Энэ хооронд таслаж үлдээсэн гурилаа 3 мм зузаантай элдэж элдсэн гурилаа 1-1,5см-н өргөнтэй нарийн урт хэрчиж бэлтгэнэ. Хэрчихдээ хутга эсвэл пицца хэрчигч хэрэглэж болно.


Шарах шүүгээнээсээ жигнэсэн гурилаа гаргаж аваад калькин цаасыг эвтэйхэн хуулж авна. Гурилныхаа ёроол хэсгийг сэрээгээр хатгаж өгнө. Ингээд дахин шарах шүүгээнд 5 минут жигнэнэ. 5 минутын дараа шарах шүүгээнээс гаргаад хөргөнө.


Хөргөж байх хоорондоо жимсний шанцаа бэлтгэнэ. Үүний тулд хальсалж яснаас нь салгаж жижиглэн хэрчсэн тоор, 2 аяга шинэхэн нэрс, 200гр элсэн чихэр, 2 х/х цэвэр нимбэгний жүүс, 70-80гр шигшсэн гурил, 1 х/х нухаж нунтагласан самар зэргийг нэг саванд хийж зөөлөн хутгаж хольно. Хольсон жимсэн шанцаа хөргөсөн гурилан дээрээ хийж дээр нь гол 2 х/х цөцгийн тосыг тараан тавьна.


Одоо гонзгой нарийн хэрчиж бэлтгэсэн гурилаараа шанцаа зурагт үзүүлснээр бүрнэ. Ирмэг хэсгийг мөн сэрээгээрээ дарж өгнө. Бүрсэн гурилныхаа гадна талд өндөгний цагааныг түрхэнэ.

Ингээд 15 минут шарах шүүгээд шараад шарах шүүгээний хэмийг 350 хэм хүртэл бууруулж дахин 30 минут шарна.
Хийгээд үзээрэй. Их амттай шүү
Бичсэн: Magic cafe | цаг: 16:42 |
Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
bayarlaa goy arga zaaj ugsund .. tawag n ymr matrialt tawag bh hrgt we?
Бичсэн: Зочин
цаг: 20:19, 2012-09-24 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих